Миний дуртай гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Инстаграм стори дээр санал асуулгаар ганц залуу далийж орж ирж "үгүй" гээгүй бол гоо сайхны бүтээгдэхүүнүүдээ харуулахыг 100 хувь дэмжсэн болохоор энэ бичвэрээ бэлтгэлээ. Өмнө нь блогт оруулж байсан үеийнхээс барагтай зүйл өөрчлөгдөөгүй мэт. Найз охид уулзахаараа бие биенийхээ цүнх, кошлякийг уудалж сонирхоод гоё байдаг, тийм ээ? Миний хайртай, багын найз маань байнга тэгдэг байсан, би их санадаг юм. Та нартаа яг одоо хэрэглэж буй зүйлсээ сонирхуулъя.

Нүүр цэвэрлэгээний хувьд, урьдын адил, сүүн шингэн хэрэглэдэггүй, нүүр угаагч шингэн саван, лосьон хэрэглэдэг хэвээр. Өглөө оройд заавал шингэн савангаар угааж, хосолсон лосьоноор нь арчина. Яг одоо Garnier -ийн нүүр цэвэрлэгч шингэн саван хэрэглэж байгаа. Өглөөд гараараа зөөлөн илж угаадаг бол оройд заавал Клиник сойзоор үрж угаана. Өмнөх бичвэрт оруулсан сойз хэвээрээ, асуудалгүй ажиллаж байгаа. 

Нүүрээ угааж цэвэрлэсний дараа серум түрхэж, хэдхэн иллэгтэй нүүрний йог хийж байгаа. Нүүрномоор нэг бичлэг яваад байсан, богинохон, хэдхэн иллэгтэй. Би олдвол энд холбоос хийж өгнөө. Юүтүбээр face yoga гэхэд л олон бичлэг гарч ирнэ, туршиж үзээд өөртөө тохирохыг нь сонгоорой.

Хоёр, гуравхан минутын нүүрний йог өглөөд хийж хэвшээд хагас жил гаран болж байгаа, үнэхээр нэмэртэй санагдсан. Үрчлээ арилахгүй ч ахин нэмэгдэхийг ядаж удаашруулна. Мөн давхар эрүү багасдаггүй юм аа гэхэд ихсэхгүй. Өөрчлөлт нь илт мэдэгдээд байгаа болохоор баясаад л байна. 

Диорын энэ чийгшүүлэгч серум түрхэж, иллэг хийчихээд ББ крем түрхдэг. Нэг төрлийн бүтээгдэхүүн тул хоорондоо сайн зохицдог. Тэгэхгүй бол крем түрхэхэд суурь нь бутраад, үйрээд байвал онцгүй. Энэ хоёр бүтээгдэхүүн маш их таалагдаж байгаа. Өөр foundation, шингэн крем хэрэглэдэггүй. 

Эдгээрийг дуусахаар заавал өөр фирмийн бүтээгдэхүүн хэрэглэнэ, учир нь арьс дасчихаад нөлөө нь багасдаг гэж дурдаж байсан даа. Герман найз охинтойгоо уулзтал арьс нь их гоё, толигор байхаар нь юу хэрэглэж буйг нь асуулаа. Хиалуронтой серум хэрэглээрэй гэж зөвлөсөн. Би энийгээ дуусгаад тэр алдартай серумыг нь туршиж үзээд, үр дүнтэй бол та нартаа хэлнээ. 

20-той охид бол серум энэ тэр хэрэггүй, ББ крем, чийгшүүлэгч суурь хэрэглэхэд л болно. Харин гуч гарсан бол серумгүй хол явдаггүй гэсэн шүү.

Нүд будах бэлтгэл гэж будаг тогтоогч байнга түрхдэг. Нүдний будаг сайн тогтож, яг тэр өнгөөрөө арьсан дээр буудаг.

Хөмсөгний харандаа хэрэглэхээ больсон, энэ "помад" гэх шахмал гельэн будгийг бийрээр нь бага зэрэг түрхэж өгөөд болоо. Лореалийн энэ хөмсөгний гель, хосолсон сормуусны будаг их дажгүй, таалагдаж байгаа.

Бенефитийн голын хар сормуусны будгийн жижиг  хувилбар нэгэн сэтгүүлийн дугаарт дагалдаж ирсэн юм. Хэрэглэж үзээд, сормуус дэрвийлгэхдээ сайн болохоор нь худалдаж авсан. Үнэхээр гоё будаг. Бөөгнөрч, хүндрэхгүй, дэрвийгээд маш гоё. Харамсалтай нь арилгахад их хэцүү. Тогтоц сайтай, бууна гэсэн ойлголт байхгүй. Доод талын жижиг будаг мөн адил сэтгүүлд дагалдаж ирсэн, таалагдаагүй. Одоогоор Ланкомын алдарт сормуусны будгийг гүйцэх сайн будагтай таараагүй л байна.

Би байнга саарал, хардуу өнгөөр буддаг байсан, өдөр тутамд гэж энэ бор өнгийн цогцыг сонгосон. Ер нь, нэг бүтээгдэхүүнийг нь хэрэглэж үзээд таалагдахаар уг брэндээс салахгүй болдог юм байна. Нүдний арьс хамгийн эмзэг тул чанартай сайн бүтээгдэхүүн хэрэглэх нь зүйтэй. Шанелийн нүдний тень жишээ нь зууханд бараг л "жигнэгддэг" гэж дурдаж байсан даа. Өөр будаг хэрэглэхээр шахалт, будагны нягтаршил, арьсан дээр түрхэгдэх чанар зэрэг нь үнэхээр гүйцдэггүй болохоор би диор, шанель сонгодог юм. Тэрнээс зөвхөн брэнд, тансаг гэж сонгодоггүй ээ. Харамсалтай нь нэг хэрэглэсэн бол өөр зүйлс чанарын хувьд илт гологдоод байдаг нь анзаарагдана. Жишээ нь Лореалын тень энэний хажууд ямар бутрамтгай, ширүүн, болхи гээч. Урьд нь байнга "лореальддаг" байлаа. 

Шингэн контур хэрэглэж заншсан болохоор энэнээс салахгүй байгаа. Та нар харин өөр гоё контур санал болгомоор бол зөвлөөрэй. 

Энэ хавар\зун олж нээсэн, хамгийн дуртай бүтээгдэхүүн бол дотроо гурван зүйл агуулсан цогц. Өө дарагч, гэрэлтүүлэгч болон хацрын улаан. Цүнхэнд явж байхад, жижигхэн ганцхан саванд хоёр бус гурван туулай буудах "зэвсэг" болно. Өө дарагчийг нүдний дор түрхээд, улаанаар нь уруулын будаг болгож болно, сүүдэр хийчихнэ. Харин гэрэлтүүлэгч нь тансаг. Шанх, нүдний дотор булан, уруулын дээр гэх мэт дуртай газраа хуруугаараа нимгэн түрхчихнэ. Гельэн, тосон бүтэцтэй, элдэв багс хэрэггүй, үнэхээр амар. Би өдөр бүр цүнхэндээ авч явдаг. Гэрэлтүүлэгчийн ёроол цухуйснаас энэ бүтээгдэхүүнийг хэр их хэрэглэдэг нь анзаарагдана.

Шахмал энгэсэг, Диорын нарны хамгаалалт сайтайг хэрэглэсэн хэвээр. Энэний өмнө Клиник хэрэглэсэн. 

Таг нь онгойсон мэт зураг дотор 12М гэдэг нь хэрэглэж эхэлснээс хойш  нэг жилийн хугацаатай бүтээгдэхүүн болохыг илтгэнэ. 

Dior Addict, lacquer stick анх удаа хэрэглэж үзлээ. Тослог сайтай, салахын арга алгаа. Би уруулын будаг хэрэглэхдээ заавал өмнө нь чийгшүүлэгч, өнгөлөгч лабелло түрхдэг байсан бол үүнийг шууд түрхэж байгаа. Цаашид энэ будагтай л нөхөрлөмөөр байна.

Үнэртний хувьд Кокогийн шинээр гарсан хувилбарыг туршсан. Хөрш хүүхэн корридорт таарчихаад "энэ юун эхүүн үнэр вэ" гэж ярвайдаг юм даа. Интенс хувилбар нь надад арай хүнддээд, ээжид минь очсон доо. Буцаад энэ зөөлөн Коког хэрэглэж байгаа. Зуны халуунд харин чийгшүүлэгч нь тохиромжтой, хөнгөн, зөөлөн санагдсан.

Энэ нарны хамгаалагч шүршлэг маш их таалагдсан. Тос түрхэхээр зунгааралдаад, халуунд тослогтоод онцгүй байдаг. Харин энийг нэг шүршээд, тарааж илээд болоо. Харин хөгшрөлтийн эсрэг гарын тосыг би туршиж үзсэндээ олзуурхаж байгаа. Өнөөг хүртэл хэрэглэж байсан гарын тоснуудаас хамгийн шилдэг нь!

За нэг иймэрхүү зүйлс энэ дотор байна даа. Та нарын одоо хэрэглэж буй, зөвлөмөөр, санал болгомоор гоо сайхны бүтээгдэхүүн юу вэ? Ялангуяа гоё контур мэддэг бол хуваалцаарай.

Дараагийн бичвэр хүртэл түр баяртай.

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    Bolor (Donnerstag, 30 August 2018 09:28)

    Uneheer uzesgelentei, emegteileg saihan emegtei shuu. Oruulsan buh zuilsiig ni unshih durtai. Tand hamgiin sain saihniig husen erooe! :) Greetings from Japan.

  • #2

    SNZ (Freitag, 31 August 2018 03:03)

    Uudruug dandaa setgel dogdluulsan, nastr energy nemsen bichver bichdegt talarhaj yavdag shuu. Udur bolgon bichdeg bol goyoooo geed l huleegeed bdiin."Shik hatagtain zuvulguu" nomiig unshaarai, uuriin tani bichver mash sonirholtoi bh bolovuu.:)
    Amjilt husye.

  • #3

    Tuya (Montag, 24 September 2018 22:38)

    Lancome mascara g uneher guitseh oor bhgui shuu te yag unen chanel 3d mascara gargasan bn lee avch turshsanii hereggui shuu mongonii garz boloh yum bn lee chanel palette essentielle bas uneheer goy