Зөвлөмж өгөхгүйгээр зөвлөх

Танхай этгээд юм уу гэхээр шударга, үнэнийг нүүрэн дундуур тас гээд л хэлчихдэг зохиогч байна энэ Марк Мэнсон. Хувь хүний хөгжлийн салбарт олон ном уншиж байсан болохоор түүний яг юу гэх гээд байгааг сайн ойлгож, мушилзан уншлаа.

"Ийм юм хүсч байна" гэхийн оронд "энэ хүслийнхээ төлөө ямар бэрхшээлийг туулахад бэлэн бэ" гэдгийг мэдэх; сэтгэл хөөрөл, түр зуурын сайхан мэдрэмжинд автан хий хүсэл мөрөөдөл хөөцөлдөлгүй үндсэн асуудлаа шийдэх, (мундаг эсвэл баян гэж өөрийгөө мэдрэн томрохын оронд мундаг болох, өөрийгөө боловсруулах, хөгжүүлэх эсвэл баяжих алхмуудаа хийж эхлэх!)өөрийн байдлыг бодитоор үнэлж сурах, өөрийгөө хэт үнэлэлгүй "жирийн л нэгэн" гэдгээ ухаарах ( чи бол байдаг л нэгэн, бусдаас бүү онцгойрохыг эрмэлз!), хүн өөрөө л аз жаргалаа төсөөлөн тодорхойлж, түүндээ хүрэхээр зовдог, түүний оронд төсөөллөө өөрчилж бодитоор харах гэх мэт олон зүйлийг онцлон, жишээн дээр тайлбарлажээ.

Буддын сургаалийг дагадаг тэрээр найз нь 19 настай байхад нь харамсалтайгаар өөд болсон явдлаас хойш, олон удаа алдаж, замарч, аялж явсны эцэст олж мэдсэн зүйлсээ хуваалцсан сонирхолтой ном байлаа. Эрх чөлөө чухал, гэхдээ дангаараа ямар ч үнэ цэнгүй, эрх чөлөөгөө юунд зориулж, "хязгаарлаж" буйд том ач холбогдол өгсөн хэсэг нь өвөрмөц байлаа. Энэ бүтээлээр нь дамжуулж зохиолчтой, улмаар блогтой нь танилцлаа. 

NYT Bestseller „The subtle art of not giving a f... A counterintuitive approach to living a good life“ by Mark Manson is the right choice for those who hate self-help industry and are too cool for reading advice books. I am not usually fan of people using the f... word, but he is using it in such a honest way that you even smile while reading. Head to his blog https://markmanson.net/ and if you like his way of writing, then this book is something you shouldn‘t miss! 

Kommentar schreiben

Kommentare: 0