Миланд хагас өдөр

Комо нуурын эрэг дагуу жижиг хотуудаар аялах зуур хурдны замаар 40 минут орчим зайд Милан хот байдгийг мэдээд очиж үзсэн юм. Заримдаа, боломж байгаа үед заавал төлөвлөлгүй шууд яваад очих гоё,тийм ээ? Хуудас дээрээ Vogue сэтгүүлээс Милан хотын тухай уншсан тухай бичиж байсан даа. Архитектур, загварын ертөнцөд нэртэй энэхүү хотод нэгэн үдийг өнгөрөөхдөө авсан зургуудаа хуваалцлаа. Хэзээ нэгэн цагт тухтай очиж, танилцана гэж найдья. Тэгвэл сонирхолтой зүйл бичнээ. Очиж машинаа тавиад цогчин дуган, төв талбай зэргийг үзэж, өдрийн хоол, кофе, зайрмаг гээд буцаад гарсан. Хүү минь төв талбайгаар нь тагтаа хөөж, зугаатай өнгөрөөсөн. Үнэхээр загварлаг хот байна лээ. Ахин очих ерөөл тавья.

Kommentar schreiben

Kommentare: 0