Гааг хот миний дуранд

Гемеенте музейд дэлгэгдсэн үзэсгэлэнг үзэх гэж Гааг хотыг зорьсон юм. Хагас сая гаруй оршин суугчтай Гааг хот Нидерландын вант улсын нийслэл бус боловч засгийн газар нь байрладаг, мөн олон улсын шүүх байгууллага төвлөрсөн тул улс төр, эрх зүйн гол цэг болдог аж. Жижиг боловч цэмбэгэр энэ хот  Умардын тэнгисийн эрэг дагуу байрлах тул хотоос төдий холгүй далай эрэг байх нь их таалагдсан. Зун цагт энд амьдрал буцалдаг байх аа. Хотоор зугаалахдаа авсан зургаас хуваалцаж байна. Ямар үзэсгэлэн үзсэн гэж үү? Удахгүй та нарыгаа миний хувьд ухаан алдам сайхан тэр үзэсэглэнгээр аялуулна аа. Маш их зураг авсан. 

Kommentar schreiben

Kommentare: 0