Цээнийн ягаан цэцэг

Зургадугаар сар гарангуут Мюнхений цэцгийн дэлгүүрүүд цээнэ цэцгээр дүүрнэ. Цэвэрхэн ягаан өнгөтэй энэ цэцгийг харахаар "Ховч охин" олон ангит киноны Блейр Валдорф шууд санаанд ордог юм. Ер нь Блейр Валдорфоос хойш цээнэ цэцэг энд моод болсон ч гэж болно. Одри, макарон, цээнэ цэцэг гээд л би ч бас Блейр шиг энэ зүйлүүдэд дуртай. Цээнэ цэцэг гэрт нэг л тансаг уур амьсгал оруулдаг. Зөөлөн ягаан өнгөтэй болохоор цэцгийн дэлгүүр нилэнхүйдээ ягаараад л хажуугаар нь өнгөрөхийн аргагүй болгоно. Нөхөр маань ирэхдээ бор шаргал цаасанд ороосон зөөлөн ягаан дэлбээ нь цухуйх цээнэ авчирахад зүрх гэрэлтээд л явчихдаг шүү. Та нар бас энэ цэцгэнд дуртай юу? Хэрэв дуртай бол дараах зургуудыг харж нүдээ баясгаарай.

Kommentar schreiben

Kommentare: 1
  • #1

    Өөнөө (Sonntag, 09 August 2020 22:59)

    Хамгийн дуртай цэцэг зөөлөн гоё