Сарнай арчилгаа

Та нар сарнай цэцгээ хэрхэн арчилдаг вэ? Зарим нь усанд нь эм хийдэг гэх, зарим нь аяга угаагч шингэнээсээ хэдэн дуслыг хийдэг гэдэг. Сайхан цэцэгсээ аль болох удаан хадгалахын тулд би элдэв зүйл хэрэглэдэггүй. Гагцхүү өдөр бүр ишнээс нь 1-2 см хайчилж, усыг нь уйгагүй сольдог. Ваарандаа халуун ус (тийм ээ, хав халуун ус^^ ) хийж, иший нь шинэхэн хайчилсан сарнайнуудаа хийхдээ усанд хүрч болох навчнуудыг нь авдаг. Цэцгийн дэлгүүрийн танил эгч маань зөвлөхдөө сарнайн навчнууд  усыг ихээр уусгаж авдаг тул цэцгэндээ хүргэлгүй усыг нь шимдэг тухай хэлж байсан юм. Тэрнээс хойш доод хэсгийн навчнуудыг байнга авдаг болсон. Өдөр бүр ингэж заншвал сарнай 7-14 хоног сайхнаараа байдаг. Миний сарнайнууд ямар ч байсан 10 хонодог. Та нарынх хэд хонодог вэ? Хэрэв хэдхэн хоноод гунддаг бол минийхээр нэг арчлаад үзээрэй. 

Ийм их сарнайг өдөр бүр ширхэгчлэн иший нь тайрахад мэдээж цаг орно. Оройд цэцгээ арчлангаа гадаад хэл дээр шинэ үг цээжлэх ч юмуу, маргаашийн өдрийн төлөвлөгөөгөө нэг эргэцүүлэнгээ иший нь хайчилж, навчыг нь таслаад вааранд нь хийчихэд шинэхэн юм шиг л дараагийн өдрийг давдаг шүү.

Иший нь өдөр бүр тайраад байхаар сарнайнууд мэдээж богиносно, тэр бүрд тохирох ваар том жижиг, урт богино гээд олон янз.

Цэцэг нь сайхан хэвээрээ цоморлигоо дэлгэсээр, харин иш нь тайрагдсаар байгаад дуусчихвал, хэвтээ вааранд ингэж хийгээд усанд "хөвүүлчихвэл" бас л хэд хоног шинэхэн мэт байдаг.

Сарнайгаа олон хоног шинэхэнээр нь хадгалахад амжилт хүсье, хэрэв та нарт сарнай болон бусад цэцэг арчлах "нууц жор" бий бол хуваалцаарай.

Kommentar schreiben

Kommentare: 3
  • #1

    заяа (Montag, 21 November 2016 06:11)

    энэ ёстой гоё санаанууд байна шүү.Монголд бол хэд хоног байлгаад хатахаар нь шууд хаячихдаг ккк баярлалаа хэрэгжүүлнээ

  • #2

    Алтаа (Dienstag, 12 Dezember 2017 04:07)

    Баярлалаа үнэхээр сайхан санаа байнаа. Хэрэгжүүлнээ

  • #3

    Nomin (Samstag, 29 Mai 2021 15:55)

    uneheer goy zovlomj baina dongoj say heregjuullee
    odor bolgon us bolon ish hoyriig ni solij,haichilj baih uu esvel odort 2-3 udaa solih uu?