Весслинг нуурын намрын төрх

Германы Бавари муж улс нуураар баялаг. Жуулчид үл тасрах томоохон хэдэн нуураас гадна хүний хөлөөс зайдуу боловч нутгийнхан анддагүй, нууцлаг хэдэн жижигхэн нуур бий. Тэдний нэг нь Весслингийн нуур. Мюнхен хотоос 25 км хүрэхгүй зайд орших энэхүү жижиг нуур жилийн дөрвөн улиралд өөр өөр өнгө аястай, амгалан газар. Энэ удаад та бүхэндээ намрын өнгөөс нь хуваалцаж байна. 

Тохиолдлоор блог шиг минь өнгөтэй агаарын бөмбөлөг нууран дээр газардсан байхтай таарав. Энд хурим болоход зочид бүр хосуудад сайн сайхныг хүсэн ерөөж, мэндчилгээ бичсэн ил захидлыг хаягийн хамт агаарын бөмбөлөгт бэхлэн хөөргөдөг заншилтай. Хожим хэн нэгний гэрийн өмнө энэхүү ил захидал газардвал хаягаар нь шуудангаар илгээж ерөөлийн үгсийг хүргүүлдэг аж. Ийм нэгэн ил захидал бүхий бөмбөлөг агаарт хөөрөхөд хүнддээд, усанд живэхэд хөнгөдөөд ийнхүү нуурын усан дээр найган байх...

Нуураа тойрон зугаалж агаарт гарсны дараа буцах замдаа орон нутгийн тариаланчдаас санал болгож буй намрын ургацын дээжийг худалдан авах боломжтой. Ихэнхтэй худалдагч үгүй лангуу шиг зарчимтай ийм худалдаа хөдөө орон нутгаар элбэг. Та үнийн самбараас барааны үнийг мэдэж, бараагаа сонгон аваад тохирох мөнгийг энэ ногоон касс руу хийнэ. Бусдын хөдөлмөрийг үнэлж мэддэг зарчимч улсууд болохоор мөнгөө өгөхгүй гэх асуудал үл үүснэ. Намрын улиралд шинэхэн ургацын хулууны зутан шөл маш их амттай байдаг шүү дээ. Эндээс нэг бондгорыг аваад харьнаа.

Kommentar schreiben

Kommentare: 0